Портал сайтад ХАБЭА-н чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийн мэдээллийг нээлттэй байршуулна
Мэдээлэл байршуулах дэс дараалал, нөхцөл, шаардлагыг тусгасан заавартай эхлээд танилцана уу.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь ажил олгогч, ажилтан болон олон нийтэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, мэргэжилтний мэдээллийг хүртээмжтэй хүргэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн портал сайтад нээлттэй байршуулж байна.
Иймд ХАБЭА-н чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, мэргэжилтэн та бүхнийг портал сайтад мэдээллээ байршуулах хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
Та бүхэн заавартай дэлгэрэнгүй танилцаж, А/123 дугаар тушаалын хавсралт маягтын дагуу мэдээллээ бүрэн, үнэн зөв бөглөж, хүсэлтээ ирүүлнэ үү.
Мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулахад хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.
Илгээхээс өмнө бөглөсөн мэдээллээ нягтлана уу. Засах бол “Буцах” товчийг дарна уу.
ХАБЭМТ таны ирүүлсэн мэдээллийг зааврын дагуу хянаж, шаардлага хангасан тохиолдолд портал сайтад байршуулна. Шаардлагатай бол холбоо барих ажилттай холбогдоно.