1. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тухай
1.1 Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ гэж юу вэ?
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь ажилтны эрүүл мэнд, ажиллах чадварт нөлөөлж болзошгүй ажлын байр, үйлдвэрлэлийн орчны хими, физик, биологи, сэтгэлзүй, физиологийн хүчин зүйлийн өртөлтийг тодорхойлж, үр дүнг хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартын зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулан дүгнэж, эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх мэргэжлийн үйл ажиллагаа юм.
Үнэлгээний үр дүнд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, ажилтны эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг арилгах, бууруулах болон ажилтны эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг төлөвлөх үндэслэл бүрдэнэ.
1.2 ХНҮ-ний зорилго
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь:
- Ажлын байрны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлэх;
- Ажилтны өртөлтийн түвшнийг тодорхойлох;
- Эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх;
- Хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн болон хэвийн бус гэж ангилах;
- Эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээний үндэслэл бий болгох;
- Ажилтны эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэнэ.
1.3 Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хэн хийлгэх вэ?
1.4 Хэзээ ХНҮ хийлгэх вэ?
Дараах тохиолдолд мөн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэнэ:
2. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх дараалал
3. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх итгэмжлэгдсэн байгууллагууд
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг MNS ISO/IEC 17020 стандартын дагуу итгэмжлэгдсэн төрийн болон хувийн хэвшлийн хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
Итгэмжлэгдсэн байгууллагын жагсаалт
| Байгууллагын нэр | Стандарт | Утас | Имэйл | Веб сайт |
|---|---|---|---|---|
| Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв | MNS ISO/IEC 17020 | 7012-4949 | — | gov.mn/org/osh |
| Хэлт инспекшин ХХК | MNS ISO/IEC 17020MNS ISO/IEC 17025 | 94993787 | contact@hss.mn | hss.mn |
| Даблью Эйч Эй ХХК | MNS ISO/IEC 17020 | 88244750 | hygienist1@wha.mn | wha.mn |
| Эв их глюк ХХК | MNS ISO/IEC 17020 | 88707023 | ebikh6889@gmail.com | — |
| Дөл Гарьд ХХК | MNS ISO/IEC 17020 | 89110245 | baatarzoljargal105@gmail.com | — |
| Хэлт сэфти энд фрий воркплэйсэс ХХК | MNS ISO/IEC 17020 | 85118728 | HSFW2015.unelgee@gmail.com | — |
| MunkhChandmani LLC | MNS ISO/IEC 17020 | 99606735 | Mch.unelgee@gmail.com | — |
4. Хууль, дүрэм, стандарт
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартыг мөрдөнө.
5. Үнэлгээний үр дүн
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр ажлын байрны хүчин зүйл тус бүрийн өртөлтөөс ажилтны эрүүл мэндэд учрах эрсдэлийг тодорхойлно.
Эрүүл мэндийн эрсдэлийн түвшин
Үнэлгээ хийлгэсний дараа ажил олгогч
- Үнэлгээний тайланг ажилтнуудад танилцуулах;
- Өндөр болон ноцтой эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэх;
- Үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш 6 сарын дотор эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг үнэлгээ хийсэн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.
Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал
- Үнэлгээний үр дүнд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн болон хэвийн бус нөхцөлөөр дүгнэнэ.
- Хэвийн нөхцөлтэй ажлын байранд тогтоосон хугацаанд давтан үнэлгээ хийж эрсдэлийн түвшнийг хянана.
- Өндөр болон ноцтой эрсдэлтэй ажлын байранд ажил олгогч эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй.
6. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний статистик
Монгол Улсын хэмжээнд хийгдсэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний нэгтгэсэн статистик мэдээллийг олон нийтэд хүргэнэ.
Үнэлгээний хамрагдалт
- ХНҮ хийлгэсэн аж ахуйн нэгж, байгууллагын тоо
- Үнэлгээнд хамрагдсан ажлын байрны тоо
- Үнэлгээнд хамрагдсан ажилтны тоо
Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал
- Хэвийн нөхцөлтэй ажлын байр
- Урьдчилсан байдлаар хэвийн бус нөхцөлтэй ажлын байр
- Хэвийн бус нөхцөлтэй ажлын байр
- Хэвийн бус нөхцөлөөс хэвийн нөхцөлд шилжсэн ажлын байр
Эрүүл мэндийн эрсдэл
- Эрсдэлгүй
- Дунд
- Өндөр
- Ноцтой эрсдэлтэй ажилтны тоо
Хүчин зүйлээр
- Тоос, тоосонцор
- Химийн бодис
- Дулааны болон хүйтний стресс
- Шуугиан
- Доргион
- Цацраг
- Гараар өргөх ачаа
- Ядралт болон бусад үнэлэгдсэн хүчин зүйл
7. Үнэлгээ хийлгэх хүсэлт
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ болон ХАБЭМ-ийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлтээ доорх маягтаар илгээнэ үү. Үнэлгээний төрлөө сонгоод мэдээллээ бөглөнө.
8. Түгээмэл асуулт, хариулт
9. Холбоо барих, мэдээлэл авах
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээтэй холбоотой хууль, журам, арга зүйн мэдээлэл болон цахим систем ашиглахтай холбоотой зөвлөгөөг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс авна.
